2018-03-05 15:161min00

Си Зиньпин БНХАУ-г удирдах уу?

Zenpin

Хятадын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөрх санал хураалт энэ сарын 11-нд болно гэж Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын нэгдүгээр хуралдааны албан ёсны төлөөлөгч Чан Есүй мэдэгдлээ.

“Гишүүд энэ сарын 11-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах гуравдугаар хуралдааны үеэрээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөөр саналаа өгнө” хэмээн тэрбээр хэлжээ. Уг өөрчлөлтөд БНХАУ-ын дарга, дэд дарга уг албан тушаалыг хоёроос олон удаа дараалан хашихыг хориглоно гэсэн заалтыг хүчингүй болгохоор тусгажээ. Хэрвээ тус хуралдаанаар үүнийг батлах юм бол БНХАУ-ын дарга 2023 онд гурав дахиа сонгогдох боломжтой болох юм. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал энэ сарын 5-наас 20-ныг хүртэл зохион байгуулагдана.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй