2017 оны арваннэгдүгээр сард Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгтэн Таканоива А.Баасандоржтой маргалдан, улмаар биед нь халдаж гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон.
Энэ хэрэг явдлын дараа тэрбээр Японы мэргэжлийн сүмо бөхийн 17 жилийн замналаа өндөрлөж, өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан юм.
Харүмафүжи Д.Бямбадорж, Исэгахама дэвжээний багштайгаа зэрэгцэж суугаад энэхүү мэдэгдлийг хийсэн. Харүмафүжигийн зодог тайлах хүсэлтийг Сүмогийн холбоо тэр даруй хүлээн авсан юм.
Харүмафүжи Д.Бямбадоржийн хувьд дээд зиндаанд 712 ялалт байгуулж, сүмогийн түүхэнд зургаад бичигдэх хэмжээнд амжилт үзүүлсэн билээ. Энэ их амжилтын араас түүнтэй нь дүйх уналт ирсэнд Харүмафүжи яалт ч үгүй барьц алдсан нь мэдээж. Гэхдээ нэр хүндээ хамгаалан гарах эцсийн сонголтыг тэр эргэлт буцалтгүй хийж, сүмогийн дэвжээг орхиход хүрсэн юм.
Хэрэг явдлын цаана Таканоива А.Баасандорж, түүний дэвжээний багш Таканохана Оякатагийн карьерийн санаархал байсан нь ч ил болсон. Энэ оны эхэнд сүмогийн ёкозуна асан Таканоханаг Японы Сүмогийн Холбооны тэргүүний суудлаас албан ёсоор огцруулах шийдвэр гаргасан юм. Учир нь түүнийг Тоттори хотод гарсан бөхчүүдийн зодооны хэргийн үеэр хариуцлага алдсан гэж буруутган, Сүмогийн холбооны зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр огцруулсан. Энэ нь Японы Сүмогийн холбоо түүхэндээ анх удаа тэргүүнээ огцруулж буй тохиолдол болсон юм.
Тэрбээр бөхчүүдийн зодоон гарсны маргааш Сүмогийн холбоонд мэдэгдээгүй бөгөөд шууд Тоттори хотын цагдаад хандсан нь асуудлыг хүндрүүлсэн хэмээн Сүмогийн холбоо үзсэн. Мөн Таканохана нь Сүмогийн холбооноос хэргийг шалгахаар томилогдсон ажлын хэсэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж, Таканоиваг ч уулзуулахыг зөвшөөрөөгүй зэрэг нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл болсон хэмээн үзсэн байдаг.
ЯЛАЛТ, ЯЛАГДЛЫН ЭХЭНД. Хэрэг явдлын дараа Харүмафүжи эх орноо зорьсон. Сэтгэл санааны байдлаа цэгцлэхээс эхлээд цаашдаа хэрхэх талаараа ч мөн бодох цаг хугацаа түүнд хэрэгтэй байсан нь мэдээж. Гэхдээ амжилтынхаа үзүүрийг атгаж чадаагүй түүнд дотор нь сүмогийн ертөнцийг ингээд орхих нь харамсалтай санагдахаас аргагүй.
Болж өнгөрсөн үйл явдлын дараа Харүмафүжи ялагдсан мэт, Таканохана ялсан мэт санагдаж байж ч болох. Учир нь хэрэг явдлын дараа Таканоханаг хоёрдугаар сард болох Сүмогийн холбооны тэргүүний сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэйг тус холбооноос хэлж байсан юм.
Таканохана ч мөчөөгөө өгөлгүй хоёрдугаар сарын хоёрны өдөр Сүмогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнийг тодруулах сонгуулийн ажиллагааг явуулахад өөрийн нэрийг дэвшүүлээд амжсан. Нийт 11 хүн нэр дэвшсэн бөгөөд сүмогийн ертөнцийн нэр хүндтэй 101 хүн саналаа өгөхөөр цугласан байна. Гэтэл тэднээс ердөө хоёрхон хүний саналыг Таканохана авсан нь энэ өдрийг хүртэл түүний хийсэн үйлдлүүдэд нь цэг хатгаж өгсөн явдал болов. Харин Харүмафүжигийн хувьд зодог тайлсан ч энэ бүхэн нь сургамж болж, нэр төртэйгөөр сүмогийн ертөнцөд эргэн ирэх эхлэл болж өгсөн ч байж мэднэ.
ЭРГЭН ЭРЭЛТ ХАМГИЙН ХЭЦҮҮ. Дэвжээгээ орхиж явсных нь дараа Харүмафүжиг цаашид хэрхэх бол гэсэн хүлээлт сүмогийн ертөнцийнхөнд оньсого мэт үлдсэн. Сүүлийн үед Харүмафүжиг Исэгахама дэвжээндээ туслах дасгалжуулагчаар үлдэнэ гэсэн яриа гарах болов. Харамсалтайгаар дэвжээгээ орхиж, зодог тайлсан түүний хувьд энэ нь байж болох хувилбар. Мөн дэвжээндээ туслах дасгалжуулагчаар үлдэж сүмогийн ертөнцөд үзүүлсэн амжилтаа бататгаж, нэр төрөө хамгаалан авч үлдэх боломж юм. Мэдээж дуулиан шуугианы халуун гал намжиж амжаагүй байхад зодог тайлсны дараа эргэн ирэх хамгийн хэцүү нь. Түүний харъяалагддаг Исэгахама дэвжээ нь Сүмогийн холбоонд харъяалагддаг учир боломж бий. Мөн өөрийн хүсэлтээр зодог тайлсан учир процессийн хувьд туслах дасгалжуулагчаар үлдэж, цаашид сүмогийн ертөнцөд өөрийн шавийг бэлдэхийг үгүйсгэх аргагүй. Ямар ч байсан түүнд сүмогийн их аваргаас сайн дасгалжуулагч болох сонголт Харүмафүжид үлдэж буй юм. Үнэхээр ч түүнийг ингээд сүмогоос явчихаасай гэж хүсэх нэг ч хүн үгүй биз ээ.
18 comments
эх орноосоо салж байгаа биш ,нэг их гутраад яахав,уригдаж байгаад дасгалжуулах ажлыг хийвэл хийх л юм ,,,эх орон МОНГОЛ чинь харж хүлээж байгаа бүү март,,.
sumogui bol uhlee yu?uuruur amidrah chadvargui amitan uu
?
Таканоива А.Баасандорж гэж пялдаг юм одоо барилдах уу
buruugaan zorigtoi hulee iluu olon ym tailbarlah hereggui japan hunii soeloos surch chadaagui dee harams
Өнгөн талаас нь харахад 2 монгол зодолдоод буруудаж хараалгаад шаазгай болоод байгаа .Яг үнэндээМөнхбатын хүү, Ганэрдэнэ нарын зуурч босгосон овоон дээр энэ 2 сайхэн залуус хорлогдсон. Хакухо ганц хүчтэй өрсөлдөгч, ирээдүйд зэм хөндөлсөх залуучуудыг биеийн хүчээр биш хор найруулж зайлуулсан даа.
Хүний нутагт юугаа хийх вэ . Нутагтаа ирж амьдар
za nwegent er hunshig shiidver gargaad yvsan ym chini odoo dahij ochij golog tsarailaad yadgiin bee.. Mongoldoo horongo oruulalt hgd saihan amidar amjilt
Монголдоо ирж УИХ-ын гишүүн болоо. Орон тоо зөндөө л байна
Одоо Их Хурлын гишүүн хийвэл ард түмэн дэмжинэ, хэдэн оффшорчин, бандаашиг, хулгайчуудын хосыг сугалж тоосыг гүвэх хэрэгтэй байна
gishuun bolj chadah uu ? bandi mini
Алдаж онодог амьдралын тойрог дунд өсч өндийж, өөрийнхөө алдагдсан нэр хүндийг сэргээж, шинэ залуучуудад өөрийн мэдлэг туршлагаа өвлүүлж явах шиг сайхан уйл хаана байна. Тэнд л бай. Амжилт хүсье.
АРХИЙГ АВДРААР НЬ УУЖ ДААЖ БАЙНА ГЖ ОНГИРООД УНАСАН ХҮНИЙГ ХАР ХОХЬ ГЭХГҮЙ БОЛ ХЭНИЙГ ХАР ХОХЬ ГЭХ ВЭЭ ДЭЭ
Японд үлдэхийн тулд харъяат нь болох ёстой байх аа.Сумогийн түүхэнд гадны иргэншилтэй хүн туслах ч бай дасгалжуулагч хийсэн хүн байхгүй Энэ мэдээлэл худлаа Х
Эргээд ирэх эх оронтой гэж боддог бол харийн газар ясаа тавихийг хүсэхгүй л байлгүй.
muusain guilgachin mongol zaluus sumogiin achaar amidraldaa anh udaa gartaa mongo atgaj yzsen…. sumogyigeer ed ner hen be hen ch bish tegsen baitlaa 2 yzyyrtei zyy shig…. neg l ich japan-iig yzen yadsan umnuud…. mongold baisan bol 1 bol gudamjind laaz oshoglono. esvel har huvalzuudiin bogs dolooj heel hahuuliin sistemd ni ajillana. hynii hooliig evteihen huvaagaad idej chadahgyi baigaa ene guilgachin hymyysiig Japan-aas hoovol taarna
Эх орондоо ир ямар орох орон, оочих аягагүй биш
Khun alchaagui ingeed salsan n’ ikh yum.gekhdee khoorkhii neg eejiin khuu nasan turshdaa khogjliin berkheeltei bolj bgaa yum bil uu khen medlee.
Ээ дээ мэдэхгүй. Япончууд нарийн дүрэм журам барьдаг улс.Дэвжээний багшаар ажиллуулнаа гэх юм бол уу яах юм бол?