Өнөө шөнө Төв аймгийн зүүн, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна. Мөн төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
2018 оны 3 дугаар сарын 2-ны 20:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
2018 оны гуравдугаар сарын 4-нөөс гуравдугаар сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Гуравдугаар сарын 4-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно.
Салхи 4, 5-нд зарим газраар, 6, 7-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГААР ХҮЧТЭЙ ШОРООН ШУУРГА ШУУРЧ БАЙНА
15:00 цагийн байдлаар Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч зарим үед үзэгдэх орчин муу байгаа талаар мэдээлж байна.
Иймд зорчигч, тээвэрчид онцын шаардлагагүй бол тус чиглэлүүдэд зорчихгүй байхыг АТҮТ-өөс анхаарууллаа.
Эх сурвалж: ЦУОШГ, Авто тээврийн үндэсний төв