Энэ сарын 1-7-н хүртэл иргэд бүх музейг үнэгүй үзэх боломжтой юм. Нийслэл болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ихэнх музей цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Гэхдээ сүүлийн үзэгчийг 16:30 цаг хүртэл хүлээн авч үйлчилж байгаа аж. Учир нь музей хаах цагтаа үзэгчидээ гаргаж хаалгаа барихгүй бол дохиолол дуугарч эхэлдэг байна.

Нийслэл дэх 10 музейн хаяг, цагийн хуваарь:

Д/д

Музейн нэр Хаяг, Утас Цагийн хуваарь
1 Төрийн түүхийн музей Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1 Утас: 51-266435 10:00-17:30 (Даваа-Баасан)
2 Богд хааны ордон музей Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд Утас: 342195, 343071 Мягмар, Лхагва гарагт амарна. Бусад өдөр 10.00-18.00
3 Үлэг гүрвэлийн төв музей Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей Үлэг гүрвэлийн төв музей Утас: 7000-0171, 9913-8464 Өдөр бүр 09:00 – 18:00
4 Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай. Утас: 11326061 , 11323986 Даваа-Баасан 10.00-17.00
5 Монгол цэргийн музей  Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд Утас: 261782, 263843 Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-17.00
6 Монголын үндэсний музей Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд. Утас. 70110911 Ням, Даваад амарна. Бусад өдөр 09.00-16.30
7 Театрын музей Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд. Утас: 311320 Даваа-Баасан 10.00-18.00
8 Чойжин ламын сүм музей Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд. Утас: 328547, 324788 Даваа, Мягмарт амарна. Бусад өдөр 10.00-16.00
9 Улаанбаатар хотын түүхийн музей Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд. Утас:456799 Даваа-Баасан 09.00-17.00
10 Монголын Уран зургийн галерей Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн талд Утас: 11-327177,  11-33168 2018.04.31 хүртэл Өдөр бүр 10:00-17:00

“Музейн нээлттэй өдрүүд” нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн