Нигерийн арми энэ сарын 27-нд буюу мягмар гарагт исламын алан хядах “Боко Харам” бүлэглэлийн олзолсон 1000 гаруй хүнийг сулласнаа зарлалаа. Үүнийг баталсан мэдээлэл одоогоор алга байна.

Нигери, Камеруны цэргүүд хамтарсан чөлөөлөх ажиллагаа явуулах үеэрээ хоёр орны хилийн дагуу орших суурингуудаас олзлогсдыг сулласан гэнэ. Түүнчлэн ажиллагааны үеэр 35 дайчныг хөнөөж, их хэмжээний зэвсэг хураан авчээ.

Нигерид “Боко Харам”-ын алан хядагчдын халдлагаас хойш 100 гаруй охин алга болсон юм. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Йоб мужийн Дапчи хотын сургуулиас “Боко Харам”-ынхны хулгайлсан 110 гаруй сургуулийн сурагч охин одоо ч олзноосоо мултарч чадаагүй байна.

“Боко Харам” бүлэглэл 2014 онд Нигерийн зүүн хойд хэсэгт орших Борно мужаас христийн шашинт 276 сурагч охиныг хулгайлснаар дэлхий нийтэд алдаршсан юм. Охидын зарим нь зугтаж, 82 нь 2017 оны 05 дугаар сард суллагдсан юм. Тэдний оронд Нигерийн засаг захиргаа баривчилсан дайчдыг чөлөөлсөн билээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн