Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр сошиал сүлжээнд зарим улс төрийн бүлэглэл “Монголд олон тооны Хятадууд хилээр орж ирэх гэж байна” гэсэн хуурамч мэдээлэл зохион байгуулалттайгаар тарааж, Хятадуудыг үзэн ядуулах контент хийж, угаас Хятадад дургүй Монголчуудын сэтгэл зүйгээр тоглож байсан билээ. Энэхүү худал мэдээлэлд иргэд олон нийт маш ихээр автсан болохыг “Бид судлаач” судалгааны байгууллагаас онцолжээ.Тэр бүү хэл “Хятад руу төмөр зам тавих юм бол ТАНК ороод ирнэ шүү” гэсэн марзан мэдээлэлд ном уншдаг хэсэг нь хүртэл итгэсэн гэхээр “XXI зуун шүү дээ, Монголчууд аа, сэрээч” гэмээр санагдах юм.
Ер нь худлаа мэдээлэл сошиал сүлжээнд маш хурдан тардаг онцлогтойг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Жишээ нь: “УИХ-ын дарга М.Энхболд Хятад ламд мөргөжээ” гэсэн мэдээлэл сошиал сүлжээнд явж байна. Энэхүү мэдээ үнэн, худал алин болохыг нягтлах зорилгоор судлаад үзвэл энэ лам нь Монголд амьдардаг Балбын иргэн Төвд гаралтай хүн болох нь түүний гадаад паспортоор тогтоогдож байна.
Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц ч мөн Төвд хүн билээ. Монголчууд нийтлэг бурхны шашинтай тул Төвдийн энэхүү мэргэн ламд үзүүлж харуулах иргэд их байдаг аж.
Эх сурвалж: http://www.sonin.mn/news/politics-economy/88157
1 comment
Ми.Энхболд өөрийгөө бодох цаг одоо дууссан ядаж намаа бодох хэрэгтэй. МАН-ын нэрийг ашиглаж том хүн болж урт хугацаанд явлаа. 2016 оны сонгуулиар азаар тохироо бүрдэж ялсан. Түүнийг өөрөө хийсэн мэт ярьдаг буруу. Өөрөө бол дүнгээ тавиулсан Одоо энэ суудалдаа зуураад байвал МАН бүр алах дүр зураг байна даа. Шуналтай хүн явахгүй орчиноо бузарлачихжээ.