Пёнчаны олимпийн түүхэнд үйлдсэн хамгийн этгээд үйл явдлууд
Өмнөд Солонгосын Пёнчан хотноо саяхан болж өндөрлөсөн өвлийн олимпийн наадам сонирхолтой, үзүүштэй үйл явдлуудаар дүүрэн байлаа.
Өвлийн олимпийн нээлтийн ёслолын ажиллагаанд Дональд Трамп, Ким Чен Ун нар хамтдаа гарч ирсэн. Тэд яг л огт дайсагналцаагүй хоёр шиг байв. Гэхдээ энэ нь зөвхөн дүрд хувирсан жүжигчид байсан нь сүүлд ил болсон.
АНУ-ын сноубордын тамирчин, 17 настай хүү шөнө дунд хүртэл зурагт үзэж байгаад тэмцээнээсээ хоцорчээ. Гэсэн ч тэр олимпоос алт авч чадсан юм.
Францын уран гулгагч бүсгүй олимпод тоглолтоо үзүүлэх үеэрээ шүүгчдийн өмнө хөхөө ил гаргажээ. Гэвч тэр нэмэлт оноо авахын тулд ийм алхам хийгээгүй, санамсаргүй тохиолдол үүсчээ.
Америкийн уран гулгагч Мираи Нагасу олимпийн наадамд гурван акселийг гүйцэтгэж чадсан АНУ-ын хамгийн анхны эмэгтэй болжээ.
Гэвч бямба гарагт нэгэн хачирхалтай, гэнэтийн зүйл болсон юм. Тэшүүрийн 1000 метрийн уралдаан болсны дараа талбай дээр ягаан өнгийн балетын өмсгөлтэй, кеттэй нэгэн нүцгэн эр гарч иржээ.
Тэрбээр эрхтнээ Жулиус сармагчнаар хааж, цээжин дээрээ Peace+Love хэмээн бичүүлжээ. Тэрбээр кет мөсөн дээр хальтирдаг гэдгийг мартсан бололтой. Ингээд үзүүлбэрээ үзүүлэх гэтэл хальтирч унажээ. Үнэхээр харамсалтай. Магадгүй тэр ямар нэгэн хүнд элемент үзүүлэх ч байсан юм бил үү, хэн мэдлээ.
https://www.youtube.com/watch?v=20fcOaF5GsY
Маартен Коуи хэмээх нэгэн эрхэм энэхүү хөгжилтэй агшинг гар утсаараа бичиж авчээ.
Харин энэхүү зоримог алхам хийсэн эрийг Марк Робертс гэдэг. Тэрбээр олон нийтийн газар бараг 500 гаруй удаа нүцгэн гарч ирж байсан түүхтэй. Олимпийн наадам, хөлбөмбөгийн тэмцээн, супер цомын тэмцээн гээд л түүний нүцгэлж үзээгүй газар байхгүй.
Тэрбээр ийм этгээд үйлдэл хийдгээ ийнхүү тайлбарлажээ. “Би ямар нэгэн галзуу зүйл хиймээр санагддаг. Энэ нь зүгээр л хүмүүсийг инээлгэж, хөгжөөх зорилготой. Ямар нэгэн тэнэг зүйл хийж, онигоо ярих үед хүмүүсийн инээмсэглэж, инээд хөөртэй байдаг нь маш их таалагддаг” хэмээжээ.