2018-02-26 13:481min04

Шүүхээс Д.Гантулгыг цагдан хорих боломжгүй гэв

21a

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийн дагуу Нийслэлийн  прокурорын газраас энэ сарын 22-нд яллагдагчаар татах тогтоол гаргасан. Тогтоолыг танилцуулах гэсэн боловч тэрбээр гадаад, дотоодод томилолттой шалтгаанаар ирээгүй тул Баянзүрх дүүргийн шүүхэд сэжигтнээр татан цагдан хорих санал хүргүүлжээ.

Гэвч энэ сарын 23-нд хуралдсан Шүүх хуралдаанаар  прокурорын саналыг хүлээн аваагүй байна. Шүүхээс Д.Гантулга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас сэжигтнээр цагдан хорих боломжгүй гэж үзжээ.