АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа өнөөдөр (2018.02.23) БНАСАУ-ын эсрэг шинэ цогц хориг арга хэмжээ авахаар болжээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн хэлснээр энэ хориг нь Хойд Солонгосын дэглэмийн эсрэг хамгийн том, шинэ багц хориг болж байгаа гэнэ.
Үүнээс өмнөхөн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков АНУ БНАСАУ-ын эсрэг ноцтой хориг тавьж болзошгүй гэсэн мэдээлэлд Орос сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.