Пёнчаны Олимпод аварга том дууриамал медаль тайзан дээрээс шидсэний улмаас хоёр хүн бэртсэн хэрэг гарчээ.
Энэ сарын 21-нд Нидерландын шигшээ багийнхан тэшүүрийн уралдааны төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Энэ баяраа тэмдэглэхдээ фанатууд руугаа тайзан дээрээс Олимпийн аварга том дууриамал медаль шиджээ. Гэтэл аварга медаль даруулж, хоёр хөгжөөн дэмжигч нь бэртсэн байна. Бэртсэн хүмүүсийн нэгд нь газар дээр нь тусламж үзүүлсэн бол хоёр дахийг нь яаралтай эмнэлэгт хэвтүүлжээ.
Энэ явдлын дараа Нидерландын шигшээ багийн гишүүн Свен Крамер уучлалт гуйгаад, бэртсэн хоёр хүнийг түргэн эдгээрэй гэж хүсчээ.