Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр (2018.02.22) 61 настай эрэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа. Гэмт этгээд талийгаачийг нуруун тус газар нь 30 гаруй удаа мэсээр гэмтээж, цогцост үлдээсэн байсан гэнэ. Тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Жижүүрийн шуурхай албаныхан хэргийн газарт үзлэг хийхэд хохирогч нь Чингэлтэй дүүргийн иргэн 61 настай Б нь манаачаар ажилладаг байсныг нь тогтоожээ.
Хэргийг тус дүүргийн XXVI дугаар хороонд айлын гэр шатаж байна гэх мэдээллийн дагуу Онцгой байдлын албан хаагчид очиж ажиллахад гэрийн гадна гаднын нөлөөтэй нас барсан хүний цогцос байсан тул цагдаагийнхныг дууджээ. Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр энэ хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийх юм байна.