УИХ-ын намрын чуулган өнгөрсөн баасан гаригт хаалтаа хийсэн. Чуулганыг өндөрлүүлж УИХ-ын дарга М.Энхболд үр хэлсэн. Түүний хэлсэн онцлох 10 ишлэлийг хүргэж байна.
1.УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж, төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэн, өндөрлөж байна.
2.УИХ-ын нэгдсэн чуулган 39, Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18,% хууль өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталлаа.
3.Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн үүсвэрийг 62.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 99.2 тэрбум болголоо.
4.Өнгөрсөн он жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэр хэмжээний хөрөнгийг юунд зарцуулсан, ямар үр дүн гарсан, хэдий хэмжээний хөрөнгийг үргүй зарлагадаж, завшиж шамшигдуулсан талаарх тооцоог эцэслэн гаргаж, холбогдох этгээтүүдэд хариуцлага тооцох талаарх иргэдийн шаардлагыг биелүүлэх ёстойг онцгой анхаарвал зохино.
5.Нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг эхлүүлэхэд зориулж 2018 оны төсөвт 10 тэрбум төгрөг тусгасан. Нийтдээ 35 тэрбум төгрөг зарцуулж 2020 он гэхэд энэ ажлыг дуусгах ёстой.
6.Энэ онд нийслэллд 10.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хог ангилах төвийн барилга, байгууламж барих ажлыг эхлүүлнэ.
7. Төрийн албан хаагчдад 36 сарын үндсэн цалингийн хэмжээтэй нэг удаагийн буцалтгүй тусламж олгоноагдах нэг тэрбум төгрөгийг төсөвт суулгасан.
8.УИХ-ын гишүүд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Улсын филармони, Монголын үндэсний төв номын сан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Налайх дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэс зэрэг 28 байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилттэй биечлэн танилцжээ.
9. БНСУ-ын Засгийн газраас авах Зээлийн 500 сая ам.долларыг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд зарцуулах бодлого баримтална.
10. Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдлээ.
2 comments
ДАХИАД МӨНГӨ ТАРААЛТ БОЛЬЖ ҮЗ
хорчин хужаа далд ороосой