2018-02-12 11:261min06

“Шинийн 1-нд 5.40-7.40 цагт сэрээгүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй”

tsagaanaa

Монгол түмний төрт ёсны баяр цагаан сар болход цөөн хоног үлдлээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үндэсний баяраа бид бэлэгшээж,  ёс төртэй гаргасаар ирсэн. Шинийн 1-ний өглөө сэвлэгийг нь үргээгээгүй хүүхэд, хэвтрийн хүнээс бусад гэр бүлийн гишүүд 05:40-07:40 цагт босох ёстой.

Хэрэв энэ цагт босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй гэдгийг Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц хэлж байв.Зүг, мөрөө гаргаагүйгээс болж “Мордохын хазгай” болох нигууртай байдаг аж. Энэ өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүг мөрөө гаргадаг. Нар ханын толгойд туссан үед буюу луу цагт 7.40-9.40 цагийн үед айл золгодог уламжлалтай.