2018-02-09 14:421min01

Трансжендер мисс Б.Солонго насанд хүрэгчдийн кинонд “дургүй” гэв

solongoo

Фэйсбүүктэй 110 мянган дагагчтай Трансжендер мисс Б.Солонго тун удахгүй “Мiss International Queen” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Тайланд улсын Бангкок хотыг зорихоор болжээ. Тэмцээндээ амжилттай орлцоод ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаа Б.Солонгод эротик кинонд тоглох санал цөөнгүй ирдэг ч татгалздаг болохоо хэвлэлд өгсөн ярилцлагадаа нуусангүй. Харин хүний дотоод сэтгэлд юм бодогдуулж, ухаарал хайрласан, хүний өөрчлөлтийг харуулсан кинонд тоглохыг хүсэж явдаг аж. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан бүсгүйчүүдэд арьс арчилгааны зөвлөгөөг идэвхтэй өгдөг билээ.