2018-02-09 10:041min00

Англи эр Хөвсгөл нуурыг тэшүүрээр туулсан анхны хүн болов

jim mi
Хөвсгөл нуурыг тэшүүрээр туулсан анхны хүнээр Их Британийн иргэн Жим Ми тодорлоо. Тэрбээр -47 градусын хүйтэнд 140 километр зам туулжээ. Түүний хэлсэнээр жавар тачигнасан өвлийн хүйтэн өдрүүдийг туулахад амаргүй байсан ч зорилгынхоо төлөө нэг хором ч амралгүй явсаар барианд ийнхүү хүржээ.
Жим Ми нь Английн “Rat Race Adventure Sport”  уралдааныг санаачлагч юм. Тэрбээр Хөвсгөл нуурыг тэшүүрээр туулах  уралдааныг 2019 онд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд монголын үзэсгэлэнт байгаль, цэлмэг хөх тэнгэрийг биширч байгааг онцолсон.