Хүйтэн байшинд чичирч хэвтсэн хоёр хүүхдийн эхэд туслах аян өрнөлөө

2018-02-06 15:50
utaa

Сонгинохайрхан дүүргий нутаг дэвсгэр Орбит гэх газарт цонхоо гялгар уутаар хааж, цементэн шалтай хүйтэн байшинд хоёр хүүхдийн хамт амьдардаг эмэгтэйн зураг сошиалд цацагдсан. Хөнжилдөө ороогдон хэвтэх хоёр хүүхэд, өрх толгойлсон эмэгтэй н.Нарангэрэл нарт хүмүүс сайхан сэтгэлийн гараа сунгаж  байшинг нь засварлаж байна. “Утааны эсрэг ээж аавууд” фэйсбүүк группийн хэсэг гишүүд тэдэнд тусалж, н.Нарангэрэл бүсгүйг хоёр хүүхдийнх нь хамт буудалд түр байрлуулаад байшинг нь  яаралтай засч дуусгахаар ажиллаж байгаа аж. Хүүхдүүдийн эцэг нас барсан болохыг н.Нарангэрэл бүсгүй хэлж байсан юм.

https://www.facebook.com/MandakhjargalTumur/videos/10157785567187524/