Цаг агаарын өөрчлөлт хойд туйлд хамгийн хүчтэй нөлөөлж байна. Мөс хайлж эхэлсэн нь цагаан баавгайнууд хоол тэжээлийн хомсдолд орж, мөхлийн ирмэг дээр иржээ.
Цагаан баавгайнууд зөвхөн далайн хаваас л гол шим тэжээлээ авдаг бөгөөд ихэвчлэн далайн мөсний гадаргуу дээр тэднийг агнаж чаддаг, харин хойд туйлын далайн мөсний хэмжээ 10 жил тутамд 14 хувиар багасч байгаа нь баавгайнуудын идэш хомсдоход хүргэж байгаа аж.
“Шинжлэх ухаан” сэтгүүлд нийтлэгдсэн сүүлийн үеийн судалгааны тооцоогоор эдгээр ховор амьтны энерги зарцуулалт нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулбал 1.6 дахин их болсон байна. Тэдэнд агнах олон тооны далайн хав хэрэгтэй болохыг Калифорни муж улсын их сургуулийн судлаач Антони Пагано үзжээ.