Ууц, идээ, будааны хэрэг газар авчээ

2018-02-05 14:391min
nad

Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сар болход цөөхөн хоног үлдлээ. Үүнтэй зэрэгцэн ууц, идээ будааны хулгайн хэрэг ихсэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  Хөдөө орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж буйтай холбогдуулан иргэдийн шөнийн цагаар дээрэмдэх, томоохон худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг “цэцэглэх” болжээ.

Хулгайд эд зүйлээ алдаж дээрэмдүүлсэн иргэдийн ихэнх нь бэлэн мөнгөтэй явж байгаад хохирсон байдаг тул сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө.