2018-02-02 15:511min08

Хонконгт 4 м.кв байрыг 370 доллараар түрээслүүлдэг

Untitled-14

Танилц. Энэ бол Хонконгт сарын 370 америк доллараар түрээсэлж болох 4 м.кв байр. Дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэгд тооцогддог Хонконгт энэ байрны эзэн авгай нь угаалгын өрөөний хэмжээний энэ умгар өрөөгөө “тав тухтай”, “тохиромжтой” хэмээн магтдаг. Хааш хаашаа 2 метр гээд төсөөлөөд үз дээ. Хонконгийн төвийн “Yau Ma Tei” метроны станцаас холгүй орших энэ байрны нэг сарын түрээс нь 2900 хонконг доллар буюу америк доллараар шилжүүлбэл 370 доллар.

Улаанбаатарт бол та энэ мөнгөөр хоёр өрөө тухтайхан байр хөлслөх боломжтой. Харин энд толгой хоргодохоос гадна нэг сунадаг диван, 00, угаалтуурыг багтаажээ.

Байрны эзэн Милки Вонг “Диван ор нь өрөөндөө чөлөөтэй хөдлөхөд зориулагдсан. Та мөн ороо жорлонгийн суултуураас тусгаарлахын тулд хөшиг татаж болно” гэжээ. Өрөөний диван орны дээр жижигхэн шүүгээ тогтоож, хувцас өлгөх металл хоолой байрлуулжээ. Байрны эзэн “Энд бага орлоготой ажилчид амьдрах сууц хайхад их хэцүү. Гудамжинд байснаас илүү” хэмээжээ. Энэ өрөө өмнө нь гал тогоо байсныг өөрчилж засаад ийм болжээ.

Энэ байранд 9,3 м.кв талбайтай өрөөг 4000 хонконг доллар буюу сарын 510 америк доллараар хөлсөлж болно. Энэ байр хамгаалалт сайтай, түгжигддэг хаалгатай гэнэ.

Энэ байрны тухай мэдээлэл интернэтэд цацагдсанаас хойш олон хүн дургүйцлээ илэрхийлж, ийм газрыг байр гэж хэлж болохгүй, бас их мөнгө нэхэх эрхгүй гэжээ.