2018-02-02 16:091min01

Санамсаргүй алдаанаас COCA COLA бүтжээ

cola

Америкийн эм зүйч John Pemberton (1831 – 1888) сэргээх үйлчилгээтэй эм найруулахаар зорьж Өмнөд Америкт ургадаг КОКА ургамлын ханд, Африкийн КОЛА самрыг хольж найруулсаар бэлдмэл хийжээ. Бэлдмэлээ амталж үзээд тун боломжийн амттайг нь мэдэрч ядаргаа, стресст орсон хүмүүс болон шүдний өвчинд сайн гэж үзжээ. Ингээд Атланта хотын хамгийн том эмийн санд хүргэж өгсөн бөгөөд бэлдмэлийн нэг стаканыг таван центээр эмийн журмаар зарж эхлэв. Гэтэл нэг өдөр худалдагч бэлдмэлээ найруулж байхдаа андуурч ердийн усны оронд хийжүүлсэн ус хийж орхисон нь одоогийн Кока – Кола ундаа байсан түүхтэй юм байна.