Танилц. Энэ бол Хонконгт сарын 370 америк доллараар түрээсэлж болох 4 м.кв байр. Дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэгд тооцогддог Хонконгт энэ байрны эзэн авгай нь угаалгын өрөөний хэмжээний энэ умгар өрөөгөө “тав тухтай”, “тохиромжтой” хэмээн магтдаг. Хааш хаашаа 2 метр гээд төсөөлөөд үз дээ. Хонконгийн төвийн “Yau Ma Tei” метроны станцаас холгүй орших энэ байрны нэг сарын түрээс нь 2900 хонконг доллар буюу америк доллараар шилжүүлбэл 370 доллар.
Улаанбаатарт бол та энэ мөнгөөр хоёр өрөө тухтайхан байр хөлслөх боломжтой. Харин энд толгой хоргодохоос гадна нэг сунадаг диван, 00, угаалтуурыг багтаажээ.
Байрны эзэн Милки Вонг “Диван ор нь өрөөндөө чөлөөтэй хөдлөхөд зориулагдсан. Та мөн ороо жорлонгийн суултуураас тусгаарлахын тулд хөшиг татаж болно” гэжээ. Өрөөний диван орны дээр жижигхэн шүүгээ тогтоож, хувцас өлгөх металл хоолой байрлуулжээ. Байрны эзэн “Энд бага орлоготой ажилчид амьдрах сууц хайхад их хэцүү. Гудамжинд байснаас илүү” хэмээжээ. Энэ өрөө өмнө нь гал тогоо байсныг өөрчилж засаад ийм болжээ.
Энэ байранд 9,3 м.кв талбайтай өрөөг 4000 хонконг доллар буюу сарын 510 америк доллараар хөлсөлж болно. Энэ байр хамгаалалт сайтай, түгжигддэг хаалгатай гэнэ.
Энэ байрны тухай мэдээлэл интернэтэд цацагдсанаас хойш олон хүн дургүйцлээ илэрхийлж, ийм газрыг байр гэж хэлж болохгүй, бас их мөнгө нэхэх эрхгүй гэжээ.
8 comments
Хамгийн гол нь тэр газар нь ямар вэ гэдэг нь чухал. Харьцуулбал Улаанбаатарт 1 төгрөгийг 6 сарын дотор дунджаар 1,5 төгрөг болгон өсгөж болох бол Хонконгд 1 хонконг долларыг төдий хугацаанд хамгийн багадаа 2-4 х.доллар ба түүнээс дээш өсгөх бололцоотой юм. Үнэ цэнэ гэж юм байна шүү дээ. Эндээс бид овжиноор хямдхаан дүгнэлт гаргаад авч болж байна. Дундаж Хонконгийн иргэн сардаа бараг ашигт үйлийн коеффициентээр ярьвал ойролцоогоор 40-65 хувь ашигтай ажилласан мөртөө 4 квм сууцанд амьдарч дөнгөж байхад дундаж монгол иргэн 5-15 хувийн аүк-ттэй ажиллаад дунджаар 30 квм сууцанд аж төрөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл зах зээл, амьдрах чадвар, бүтээмжээр нь ярьвал ийм зөрөөтэй мөртөө тансаглалаар нь ярьвал урвуу хамаарал гарч ирж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд Монгол гэдэг 1,5 сая квкм газар нутагтай, 3 сая хүнтэй тусгаар тогтносон бүрэн эрхт улс байгаад жилд 11,8 тэрбум амдоллар, хүндээ оноохоор 4000 орчим ам доллар байхад, Хонконг хэмээх БНХАУ-н онцгой муж нь 3000 хүрэхгүй квкм газар нутагтай, 7 сая хүн амтай, 300 тэрбум амдолларын ДНБ-тэй, нэгж иргэнд оноох нь 42000 орчим амдоллар болж байна. За эндээс бид төр засаг руугаа илүү их буруугаа чихэх үү эсвэл монгол дундаж иргэний чадавхи, үнэ цэнэд ач холбогдол өгөх үү гэдэг дээр ерөнхий шийдэл харагдаж байгаа байх аа. Гэхдээ Хонконг бол онцгой бүс гэдгийг анхаарах хэрэгтэй. 1997 онд Английн колониос гарсан бүс. Мэдээж том колоничлогч, аж үйлдвэрийн эх орон болсон улсыг дагаж байсны хувьд наалдсан юм их байлгүй яахав. Чухамдаа гэвэл яг манай 100 жилийн ялгуусан хувьсгалт түүхийн эсрэг явчихсан улс байна шүү дээ. Ингээд бодохоор бид Хятад юмуу Японыг дагасан бол гэж санахаас бие зарсхиймээр төсөөлөл төрүүлдэг улааны суртал худлаа ч юм шиг санагдах үе байдаг.
Тенег!!! Заваан бохир юм бе!!! Сежгийн заваан!!! Бие засах уруутейгее цуг наашаа цаашаа худлух зайгуй!!! Ийм орчинд хен амьдардаг юм бе!!!! Ёстой тенег!!!
Хүн амьдардаг болоод л түрээсэлж байна. чамд ямар хамаа байна, чамайг тэнд ор гээгүй биз дээ. Ер нь хүн ядарвал тэр байтугай траншейд амьдардаг биз дээ
монгол тиим болоосой түрээслэгчдээ үнээ НЭМЭЭРЭЙ
hugiin sda we
ядаж цонхтой юм даа, зарим газар цонхгүй өрөө түрээслэдэг, ямар жоом биш дээ
Teneg zavaan avgai!!! Yaj iim bohir iym!! Tegeed bie zasah gazartaigaa hamt!!! Hun ergeh zaigui iym !!! Ariun chevriin shaardlaga hangahgui iim iym !! 370 dollaraar ymar teneg ni !! Teneg amitan tureesledeg iym !! Zavaan bohir shunaltai avgai bna daa!! Aimshigtai iym !!!!!
Монголд байгаадаа баярлаж амьдрах хэрэгтэй малуудаа. Та нар хэтэрхий зоргоороо дураараа амьдарч байгаа шуу. Ажил хийхгуй тэгээд тансагийг хуснэ. Залхуу байж муу амьдарлаа гэж бусдыг зухнэ. Луйварчин зантай байж луйварчиндаа атаархана. Ийм байж хаа холын юмыг дугнэж балайрахаа больж уз