Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт Орхон аймгаас ирсэн, Тэшиг сумын харьяат 42 настай иргэн сураггүй болоод хоёр сар гаруй болжээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд гэрээсээ согтуу гараад эргэн ирээгүй байна. Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын албан хаагчид эхлүүлжээ. Ар гэрийнхэн нь алга болсоноос нь хойш 20 гаруй хоног эрлийн ажиллагаа явуулсан ч арванхоёрдугаар сарын 25-нд зогсоосон ч дахин хүсэлт тависны дагуу эрлийн ажиллагааг эхлүүлээд байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн