Бараг 100-гаад жилийн өмнө эрдэмтэд хүн, шимпанзе сармагчинг эвцэлдүүлж, эрлийз амьтан гарган авсан гэв үү?
Америкийн нэрт эрдэмтэн, хувьслын сэтгэлзүйч Гордон Гэллап хүн сармагчны эрлийз АНУ-ын Флорида мужийн Оринж-паркийн лабораторид мэндэлсэн гэж мэдэгдлээ. Энэ амьтан 1920-иод оны төрсөн бөгөөд human буюу хүн chimpanzee буюу шимпанзе гэдэг үгсийн нийлбэрээр humanzee хэмээр нэр өгчээ.
Эрдэмтэн Гордон Гэллапт лабораторийн энэхүү туршилтад оролцсон их сургуулийнх нь нэгэн профессор энэ талаар ярьсан гэнэ.
Шимпанзегийн эмэгчинг хүний эр бэлгийн эсээр зохиомлоор хээлтүүлсэн байна. Ингээд хээлтүүлэг, тээлт ямар нэгэн хүндрэлгүй үргэлжилж, хүн, сармагчны эрлийз төржээ. Удалгүй өөрсдийнхөө гаргасан амжилтаас айсан эрдэмтэд энэхүү хачирхалтай амьтныг унтуулах шийдвэр гаргасан байна.
“The Science Alert”-д тэмдэглэснээр ийм туршилт хийгдэж байсан ч ямар ч амжилтгүй болсон гэх мэдээллүүд байдаг гэжээ. Гэсэн ч нэр хүндтэй эрдэмтний амнаас эрлийз амьтан төрсөн тухай цуу яриаг баталсан мэдээлэл гарч байгаа нь энэ юм.
Гэллоп хүнийг шимпанзетай болон горилл, орангутангтай хээлтэх боломжтой гэж үзэж байна. Энэ бол нөхөн үржихүйн анагаах ухаанд боловсруулсан шинэ технологийн онцлогтой холбоотой гэнэ. “Чулуулаг, палеонтологи, биохими, тэр дундаа ДНК-ийн мэдээллээс харахад хүмүүс мөн горилл, орангутангаас үр удмаа үлдээх боломжтой нь харагддаг” гэж Гордон Гэллап мэдэгджээ.
Яг тэр үед буюу 1920-иод онд Оросын биологич Илья Иванов хүний эр бэлгийн эсийг шимпанзегийн эмэгчинд суулгах замаар Зөвлөлтийн супер цэрэг бүтээх гээд чадаагүй билээ. Эмэгчин шимпанзе хүний эр бэлгийн эсээр хээлтсэн тохиолдол огт гарч байгаагүй гэнэ.
Тэгвэл 1970-аад онд Оливер нэртэй халзан шимпанзе жинхэнэ дуулиан тарьсан. Энэ сармагчин хүн шиг хойд хоёр хөл дээрээ явж байлаа. Түүнийг хүн, сармагчны эрлийз гэсэн яриа гарч байсан юм. Гэвч ДНК-ийн шинжилгээгээр тэр амьтан нь хүний эрлийз биш, цэвэр шимпанзе болох нь батлагджээ.