Булган аймгийн Хангал суманд дөрөв болон таван настай хоёр охин гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэсэн оноштойгоор Улаанбаатар хот руу эмчилгээнд хүргэгджээ. Бага насны охид гэрээсээ дулаан хувцасгүй гарч, ээж аавынхаа өөдөөс гүйж байгаад гар, хөлөө хөлдөөсөн байна. Энэ сарын 21-нд цочир хүйтрэх үеэр ийм тохиолдол гарч, охидыг БОЭТ-д эмчлүүлснээр дээрх оноштой шилжүүлсэн аж.
Тус аймагт хүйтний эрч чангарсан тул хүүхдүүд цэцэрлэгтээ явах замдаа хүүхдүүд чих, хацараа хайруулах, хөлдөөх тохиолдол цөөнгүй гарсан байна. Баян-Өндөр сумын Даваат багт оршин суудаг тавдугаар ангийн А хүүхэд Дэнж багт байрлах ахынхдаа хоночихоод гэр лүүгээ явах зуураа гарынхаа 3-5 хуруугаа хөлдөөжээ. Хүүхэд тухайн үед бээлийгүй байсан аж. Одоо БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ сард тус эмнэлэгийн амбулоториор 20 гаруй хүүхэд чих, хацар хайрагдсан гэсэн шалтгаанаар үзүүлж зөвлөгөө авчээ.