Эрдэмтэд 60-аас дээш насны хүмүүс өдөрт дор хаяж 4000 алхам алхах нь эрүүл мэндэд тустайг судалгаагаар тогтоожээ. Тэд судалгаандаа өндөр настануудыг хамруулж, алхалт хийлгэжээ. Үр дүнд нь уураг тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж тархины өвчлөлөөс хамгаалдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Амьдралынхаа туршид байнга алхаж байсан хүмүүсийн ой санамж сэтгэн бодох чадвар “залхуу” хүмүүсээс өндөр байсан гэнэ.