Дуулж яваарай хүү минь” хэмээх дуугаараа олонд танигдсан дуучин бол Ж.Жамсранжав буюу Жамуха. Тэрээр удахгүй уран бүтээлийн анд МУСТА Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нартай хамтран “Бид дуулна” тоглолтоо үзэгч олондоо хүргэх гэж байна. Түүнтэй хамтарсан тоглолтынх нь талаар ярилцлаа.
– Юуны өмнө тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Энэхүү хамтарсан тоглолтын гол онцлог нь юу байх бол?
Баярлалаа. Манай тоглолтын онцлог нь монголчуудын дунд аль хэдийн ардын дуу мэт аялагдаж, хүн бүрийн зүрх сэтгэлд гүн шингэсэн, мэддэг дуунуудыг андуудтайгаа, ард түмэнтэйгээ хамт дуулах гэж байгаагаараа онцлогтой. Тийм учраас тоглолтонд маань ирсэн хүн бүр хамтдаа дуулах болно. Энэ ч утгаараа тоглолтоо “Бид дуулна” гэж нэрлэсэн байгаа.
– Гурван дуучины маань анхны хамтарсан тоглолт шүү дээ. Мэдээж анхны гэдэг утгаараа догдлол их байгаа байх?
Тийм шүү, анхны бүх зүйл догдлолтой байдаг. Миний анхны тоглолт учраас догдлол маш их байна. Манай хоёр бол тоглолт хийгээд үзчихсэн туршлагатай.
– Яагаад заавал гурвуулаа хамтарсан тоглолт хийхээр шийдэв. Дуучин Ж.Жамсранжавын бие даасан тоглолт хэзээ болох вэ?
Уран бүтээлийн найзууд гэдэг утгаараа эхлээд гурвуулаа хамтарсан тоглолт хийе гэж шийдсэн. Хуучны сайхан дуунуудаа эрч хүчтэйгээр дуулж тэсрэлт хийе гэж ярилцаад хамтарсан тоглолт хийж байгаа юм. Энэхүү тоглолтынхоо дараа өөрсдийн бие даасан тоглолтуудыг хийхээр төлөвлөж байгаа даа.
– Хуучны дуунууд үг, аялгуу сайтай байдаг. Тийм ч учраас хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшидог байх. Уран бүлээлийн хувьд баримталдаг зарчим юу вэ?
Мэдээж төдийгөөс өдиийг хүртэл ард түмний дунд мартагдалгүйгээр уламжлагдан, тархсан байдал нь дуу өөрөө ямар хүчтэй вэ? гэдэг нь харагдаж байгаа юм л даа. Гол нь сайн бүтээл хийлгэж түүнийгээ сайн дуулах хэрэгтэй гэж боддог. Энэ бол миний үргэлж бодож, баримталдаг зарчим юм.
– Хөдөө орон нутгаар аялан тоглолт хийх үү?
Эхний тоглолтоо дуусгаад гурван сард Өвөрхангай, Архангай, Завхан гэсэн дөрвөн аймгаар аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа.
– Ярилцсанд баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье?
Баярлалаа. Та бүхэн манай тоглолтонд хүрэлцэн ирж, тухлан саатаарай.
1 comment
ХУУЧНЫ САЙХАН ДУУНУУДЫГ МУУХАЙ БОЛГОЖ ДУУЛЖ БАЙГАА \ОДУУД ӨӨРСДИЙГӨӨ ТЭГЖ НЭРЛЭДЭГ ГЭСЭН.\ ДУУЧИД МӨН АЯТАЙХАН БОЛГООД ДУУЛЖ БАЙГАА ДУУЧИД ИХ БАЙНА.СҮҮЛИЙН ҮЕД ОЛИГТОЙ ДУУ ГАРАХГҮЙ БОЛСОН БОЛОХООР ХУУЧНЫ ДУУНУУДРУУ ХОШУУРЦГААЖ АЛАХ НЭГ НЬ АЛЖ АМИЛУУЛАХ НЭГ НЬ АМИЛУУЛЖ БАЙХЫГ ХАРАХАД СОЁЛ УРЛАГ ДАМПУУРЧ ЭЭ.