Японд Сян Сян хэмээх нэртэй хулсны баавгайн бамбарууш өдөрт 7 цагаар “ажиллах”-аас өөр аргагүй болжээ. Учир нь энэхүү өхөөрдөм амьтныг үзэхээр амьтны хүрээлэнд ирэх хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна. Одоо долоон сартай Сян Сян Токиогийн Уэно амьтны хүрээлэнд идээшдэг ажээ.
Энд хамгийн сүүлд 1988 онд хулсны баавгай зулзагалж байсан. Тиймээс Сян Сян хорвоод мэндэлсэн нь олны анхаарлыг ихэд татаж байна. Эхэн үедээ амьтны хүрээлэнд орох тасалбарыг сугалаа болгон гаргаж байв.
Өмнө нь Сян Сян өдөрт 3 цаг л “ажиллаж байсан” бол энэ 1 дүгээр сараас 5 цаг болгон нэмж, харин 2 дугаар сараас өдөр бүр 7 цаг хүмүүстэй уулзуулахаар болоод байна.
Энд шахалдаан үүсгэхээс сэргийлэх зорилгоор хулсны баавгайг хоёроос илүү минут үзэхгүй гэсэн зааг хязгаар тогтоожээ.