Солонгост очиж үзээгүй хүний мэдэхгүй 10 зүйл

1.БНСУ-д ажиллаж мөнгө олох нь тийм ч хялбар зүйл биш. Монголдоо жаргаж байснаа тэнд очоод ухаарна.
2.Хэрэв та тийшээ явж үзээгүй бол “Ёог” гэж юу яриад байгааг ойлгохгүй.
3.Солонгост амьдарч байгаа монголчуудыг диваажинд байгаа гэж боддог. Гэтэл тэд ажлаа хурдан хий гэдэг үгийг залхталаа сонсч, гурван сарын турш амьдарсан хэрнээ сүүлийн гурван хоногтоо л гадуур зугаалдаг.
4.Гурван сарын визтэй очоод шууд ажил олддоггүй. Шинэ ажилд орохоор очиход архаг ажилчид нь шинэ хүмүүс рүүгээ “ишшш чааваас” гэсэн харцаар хараад сууж байдаг.
5.Солонгост ажиллаж амьдарч байгаа гурван сарын визээр явсан монголчуудыг мөнгийг жинхэнэ хүүлж байгаа гэж ойлгодог. Үнэндээ авсан цалингийнхаа 80 хувийг Монгол руу явуулдаг.
6.Солонгост очоод л шууд байр, машины мөнгөтэй болоод ирнэ гэж боддог. Гэтэл маш харамч байсан нь л монголдоо эргэж ирээд зорилгоо биелүүлж чаддаг
7.Ажилд орохдоо эздүүддээ байнгын визтэй гэж худлаа хэлдэг.
8.Солонгост очоод “өнгө орно” гэж боддог.Үнэндээ гоо сайхан, гоё хувцас гэх мэтийг түр хугацаанд умартана.
9.Солонгост очоод ажлыг умалзуулаад өгнөө гэж бодтол бодит амьдрал дээр “уйлмаар” санагдана. Дараа нь сэтгэлийн хаттай байсан нь л БНСУ-д удаан амьдарна.
10.Солонгост очоод хэл мэдэхгүй бол аниа, ахаа гэсэн үгийг маш хурдан сурна. Аниа, ах нартаа “Золиг чинь” гэж загнуулжийж хоолны мөнгөтэйгээ залгана.