Цэргийн бүртгэлийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/932 дугаар захирамжийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс 20-ний өдрийг дуустал ажлын өдөр 8 цаг 30 минутаас 19.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00 цагаас 18.00 цагийн хооронд хорооны Засаг даргын ажлын байранд зохион байгуулж байна.
Цэргийн бүртгэл нь 17 хоногийн хугацаатай явагдаж байна. Бүртгэлийн ажил 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мэдээгээр 80.7 хувьтай зохион байгуулагдаж байна.
Дүүрэг бүрээр гаргавал: /Хувиар/
Дүүрэг | БГД | БЗД | СБД | СХД | ХУД | ЧД | НД | БНД | БХД |
Хувь | 77,4 | 82,6 | 76,7 | 77,8 | 83,1 | 79,8 | 80,9 | 87,3 | 80,7 |
Үлдсэн хугацаанд цэргийн бүртгэлдээ бүртгүүлж, иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү. Заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай Монгол Улсын хуулийн 15.17 дугаар зүйлийн дагуу 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэж НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.