Булган аймгийн Бүрэгхангай суманд адуу осгожээ. Хүйтэнд тэсвэртэй энэ амьтан ийнхүү осгож байгаа нь орон нутагт хүйтний эрч чангарч байгааг харуулж буй. Нийт нутгийн 50 хувь нь зуд нүүрлэх аюултай байгаа тул малчдыг өвс тэжээлээ сайн бэлдэж өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарал хандуулахыг холбогдох албаны хүмүүс анхааруулав. Өнөөдрийн байдлаар 19 аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байдалд орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарчээ.