Энэ сарын 10-нд Баян-Өлгийн аймгийн Бугат сумын Буга багийн “Их хөндий” гэдэг газар тус сумын харьяат, сэтгэцийн эмгэгтэй 23 настай иргэн О нь Өлгий сумын төвөөс Бугат сумын төвд гэртээ харих гэж яваад сураггүй болжээ. Түүнийг алга болсноос тав хоногийн дараа сумын төвөөс зүүн зүгт 12 км-ээс цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.