2018-01-15 11:091min00

Циркчид дахин алтан цомын эзэд болжээ

tsirkjid

Унгар улсын Будапешт хотноо  энэ сарын 14-нд зохиогдсон олон улсын циркчдийн жүжигчдийн тэмцээнд Монголын үндэсний циркчид алтан цом хүртжээ. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Т.Номуунбаатар ахлагчтай циркийн жүжигчид нийт 20 орны 168 жүжигчинтэй ур чадвараараа өрсөлдсөн байна.

Манай улсад  акробат үсрэлтийн төрлөөр буюу шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр 2012 оноос эхлэн Б.Золбаяр ахлагчтай жүжигчид олон улсын тэмцээнээс анхны алтан цомыг эх орондоо авчирч байсан юм.