Америкийн эмч нар төрийн тэргүүний эмч Ронни Жексоноос АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад эрүүл мэндийн үзлэг хийхийг шаардсан байна. Тэд төрийн тэргүүнээ сэтгэцийн хувьд эрүүл гэдгийг мэдэх хүсэлтэй байгаа гэнэ.
Эмч нар Трампын ойлгомжгүй яриа, үгээ давтаж хэлдэг, үгийн баялаг муутай, түүнчлэн хөдөлгөөний чиглэл алдагдсан зэрэгт санаа зовниж байгаа аж. Тэд хувийн эмчид нь илгээсэн захидалдаа Трампыг 66 настайгаасаа ийм шинжилгээ өгөх ёстой байхад аль хэдийнэ 71 нас хүрсэн гэжээ.
Хамгийн гол нь түүний сэтгэцийн эрүүл мэндийг шалгаж, зөнөсөн үү, үгүй юу, мэдээллийг хүлээн авах чадвартай байна уу гэдгийг мэдэх ёстой гэжээ. Трампын энэ сарын 9-нд үндэсний төрийн дууллаа мэддэггүй юм уу, эсвэл үгийг нь мартсан гэж хүмүүс шүүмжилж байсан билээ.