Бөөр өвдвөл таван салаа, халгайтай цай, лемоны шүүс тустай

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн жингийн 0.3 хувьтай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай байна.
Энэ нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, хүмүүсийн эрүүл ахуйн дадал заншил, хоол, хүнсний эрүүл байдал зэргээс болдог байна. Түүнчлэн чанар муудсан, баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс болж эдгээр өвчих ихсэх шалтгаан болдог аж. Ялангуяа 35-45 хүмүүст бөөрний архаг үрэвсэл илүү өндөр илэрдэг. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байгаа юм. Бөөр өвдсөн үед дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд
Зовиур шаналгаа буюу нуруу бөөрөөр хөших
– Бөөр өвдөх, хурц үрэвслийн үед халуурах
– Шээсэнд өөрчлөлт орох. Үнэртэй болон бага гарах гэх мэт
– Мөн шээсний шинжилгээгээр өөрчлөлтүүд нь тодорхой гардаг. Энэ тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн бөөрний өвчинөөсөө салах аргыг хүргэе.
Лимоны шүүс

Яншуйтай цай
Энэхүү цайг ууснаар шээсний гарц нэмэгдэж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Мөн өвдөлтийг намсгаж, нянгийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Үүнийг бэлдэхдээ, шинэхэн яншуйг сайтар угааж, усанд хийж 20 орчим минут буцалгана. Бэлдсэн уусмалаа хөргөсний дараа 7 хоногт 4-5 удаа ууж хэрэглээрэй.
Тарвасны үртэй цай
Мөн л бөөр, шээсний замын өвчинд маш тустай байдаг. Бөөрний ажиллагааг сайжруулж, биеийн ерөнхий эрүүл мэндийг тэтгэдэг. Ойролцоогоор 1 амны халбага хатаасан тарвасны үр, 2 аяга ус, шүүлтүүр хэрэг болно. Тарвасны үр, аяга усаа буцалгаж, бэлэн болсны дараа үрийг шүүж авах хэрэгтэй. Энэ нь хоолойд үр тээглэх, хахахаас сэргийлнэ. 7 хоногт 3-4 удаа энэ маягаар ууж хэвшээрэй.
Эрдэнэшиштэй цай
Шээсний замын үрэвсэл, гарцыг дэмжиж зовиурыг багасгадаг. Судалгаагаар эрдэнэшиш нь шээс хөөх, өвдөлт намдаахад тустай болохыг илрүүлжээ. Мөн бактерийн өсөлтийг зогсоодог аж. Үүнийг бэлтгэхэд арилгасан эрдэнэшиш 1 амны халбага, 2 аяга буцалсан халуун ус, шүүгч хэрэгтэй. Эрдэнэшиш дээрээ буцалсан халуун усаа нэмж, 5-10 минут хандалсны дараа уугаарай. Өдөрт 2-4 аягыг тогтмол ууснаар үр дүн нь мэдрэгдэнэ.
Цоохор майлзтай цай
Энэ нь бөөрний хорыг зайлуулж, шээсний гаралтыг нэмэгдүүлдэг. Бактер, халдварын эсрэг үйлчилгээг үзүүлдэг байна. 1 амны халбага цоохор майлз, 1 аяга халуун ус хэрэгтэй. Мөн л дээр дурдсанчлан буцалгаж, эсвэл халуун цайнд хандалж уугаарай.
Балжингарав цэцгийн цай
Бөөрний хэвийн үйл ажиллагааг хангахад чухал нөлөөтэй ургамал юм. Мөн биеийн цусны эргэлтийг сайжруулдаг. 1-3 цайны халбага хатаасан балжингарав цэцгийн хандыг 1 аяга халуун усанд 10-15 минут зөөлөн гал дээр буцалган, хандалж уугаарай.
Таван салаа
Бөөрний эмгэг, өтгөн хатах, өвдөлт үрэмсэл намдаах, биеийн хорыг хөөх зэрэг олон талын ашиг тустай. Хатаасан таван салаа ургамлаас 1 амны халбагыг авч, буцалсан 1 аяга халуун усанд хийгээд 15 минут орчим идээшүүлээд өдөрт 4-5 аягыг тогтмол уух хэрэгтэй.
Байцааны навч
Байцаа нь бөөрөнд өндөр тустай хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Байцааны 2-5 навчыг сайтар угааж хэрчээд, халуун усанд 20 минут орчим буцалгах хэрэгтэй. Ийнхүү үүнийг 2-3 цаг тутам ууж хэвшээрэй.
Гаатай цай
Гаатай цай нь биеэс хорыг гадагшлуулах, бохирдол цэвэрлэх, өвдөлт түргэн намдаах, тайвшруулахад тустай байдаг. 1 амны халбага хатаасан хандыг 2 аяга буцалсан усанд хандлаад, хэсэг байлгасны дараа шүүлтүүрээр шүүгээд уух нь зүйтэй.
Халгайтай цай
Халгай нь шээсний гаралтыг нэмэгдүүлэх, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэг. Мөн өвчин намдаах, хаван буулгах үйлчилгээтэй. Үүний тулд 1-2 амны халбага хатаасан халгайг халуун усанд 15-20 минут хандалж, уугаарай.
Улаан лооль
Улаан лооль шээс хөөх, биеэс хорт бодисыг гадагшлуулах, цус шингэлэх гээд тал бүрийн ач тустай. Тиймээс өдөр тутам, хүнсэндээ түүнийг хэрэглэж байх нь чухал юм.
Ус
Өдөрт 1-2 литр ус ууж хэвших нь таныг элдэв эмгэг, бөөрны өвчлөлөөс сэргийлэх, тэрчлэн арьсыг гэрэлтсэн толигор болгох гээд тал бүрийн ач холбогдолтой билээ. Тиймээс хийжүүлсэн ундаа, архи дарс, элдэв химийн найрлагатай зүйлсээс илүүтэй цэвэр усыг голчлон ууж байх нь зүйтэй.
Анар, тарвасны шүүс
Энэ нь маш амттайгаас гадна эмэгтэйчүүдийн өвчин, шээс бөөрний замын өвчин, үрэвсэл намдаах, зовиурыг багасгахын тулд хэрэглэдэг. Анар болон тарвасны шүүсийг ижил хэмжээтэй хольж, өдөрт 1-2 аягыг уух хэрэгтэй. Эдгээр цайг ууж байх хугацаандаа элдэв муу зуршил, архи тамхины хэрэглээг зогсоож, аль болох шингэн сайн ууж, тогтмол нойр авч байх нь чухал. Мөн аль болох хөнгөн хооллохыг хичээгээрэй. Хэт өлсөх, цадах мэдрэмжээс зайлсхийх нь зүйтэй юм.