2018-01-15 09:111min013

40 мянган төрийн албан хаагч хүүгүй зээлээр орон сууцанд хамрагдах боломжтой

oron suuts

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийв. Нийслэлд тулгамдсан асуудлын нэг болоод буй агаарын бохирдлын асуудлаар ярихдаа сарын 500 мянган төгрөгийн орлоготой иргэнийг орон сууцанд хамруулах технологийг “Эрлэ” компани оруулаад ирсэн гэв. Түүнчлэн цэргийн албыг 1-3 жилээр хааж, эмэгтэй хүн ч цэргийн эрдэмээ сурья гээд хавар газар гэсэхээр том ажлаа эхлүүлнэ хэмээв.

Нийслэл хот утаанаасаа  салах ганц шийдэл нь дахин төлөвлөлт. Гэр хорооллын иргэдийг орон сууцанд хамруулснаар утаа “арилах” боломжтой. Иймд  улсын хэмжээнд бүртгэгдсэн 80 мянга гаруй орон сууцны 40 мянганд нь төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан хүүгүйгээр орон сууцанд хамруулах боломжтой гэдгийг Ерөнхийлөгч онцлов. Гар утсаар нь дамжуулан судалгаа хийхэд орон сууцны урьдчилгааг 10-15 хувьтай төлж чадна гэж хариулсан байна.