25 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан NEXT STOP наадам одоо ч олны анхаарлыг төвд байсаар байна. Өнөөгийн улс орны өнгө төрхийг илтгэх нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын шилдгүүдэд энэ наадам л ташуур өгдөг. Ингээд тус наадамд хүрэлцэн ирсэн зочдын онцлох эшлэлүүдээс тоймлон хүргэе.
Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн дэд Ерөнхийлөгч А.Мөнхбат“Одоо бид нар бүтээснээрээ л хүнд илүүрхдэг ийм л сайхан цаг үе эхэлж байна. Монголын 16-40 насны нэг сая гурван зуун мянган залуусын нийгэмдээ “Бүтээн байгуулагч”, өөртөө “Бүтээлч эзэн” байхыг хүссэн, халуун, итгэл сэтгэлийг хүндэтгэн үзэж, хамтран нэгдэж, үлгэрлэн манлайлж “Их Үйлс”-ийг хамтдаа бүтээнэ гэдэгт бүрнээ итгэж байна”.
Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат“Next Stop гэдэг чинь дараагийн буудал гэсэн утгатай юм гэнэ лээ. Ингээд харахаар Монголын төрийн түшээдийн дийлэнх нь энэNext Stopнаадмаар дамжаад Залуу удирдагч сангаар шалгараад Монголын төрд зүтгэцгээсэн байх юм. Тэртээ 25 жилийн өмнө би энэхүү арга хэмжээг ТАНСАГ гэж хэлж байсан. Тухайн үед 200 хүн байсан цаашид хоёр мянга, хоёр зуун мянга, хоёр саяуулаа тансагNext Stopхийдэг болоосой гэж ерөөл тавьж байсан. Одоо эх орондоо тансаг сайхан амьдрах Монголын гурван сая хүн тансаг сайхан орчин баярлаж явах энэ ерөөл цаашид улам өргөжих болтугай”.
1992 оны Эдийн засаг, бизнесийн салбарын “Топ залуу” Н.Золжаргал“Тухайн үедNEXT STOPнаадамд оролцох нь хүртэл амаргүй байсан. ТэгэхлээрМонголын Залуучуудын Холбоо энэ үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах гэж олон зүйлийг даван туулсан байх. Бусдынхаа итгэлийг хүлээж Оны залуугаар шалгарна гэдэг бол цаашдын ажил үйлст нь маш том дэмжлэг болсон чухал үйл явдал байдаг”.
2013 оны Нийгэм, улс төрийн “Топ залуу” Ц.Оюундарь“Шинэ үндсэн хууль амьдралд хэрэгжээд 25 жил болсон байна. Тийм учраас бид үүнийгээ дүгнэх цаг нь болсон гэдгийг харуулж буй үйл явал өнөөдөр тохиож байна. Мөн 1000 гаруй залуус нэр дэшиж байгаа нь манай улсын эдийн засаг өсөн нэмэгдэж, тэлсэн байна гэдгийн нэг үзүүлэлт юм”.
2012 оны Эдийн засаг, бизнесийн салбарын “Топ залуу” Б.Бямбасайхан“Энэ удаагийнNEXT STOPнаадам дараагийн 25 жилд улсынхаа эдийн засгийг тогтвортой өсгөх, улсаа дэлхий нийтийн жишиг болгож чадахуйц залуусыг гаргаж ирэхийг зорьж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг хэд дахин томорсон. Харин ирэх 25 жилийн хугацаанд дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролынхоо салбарт тууштай анхаарах хэрэгтэй”.
УИХ-ын гишүүн А.Бакей“NEXT STOPнаадам бол нийгмийн шилжилтийн үеийн хүнд хэцүү үед улс эх орныхоо төлөө онцгой зүтгэж ирсэн залуучуудыг тодруулах, тэдний оюуны нөөц бололцоог ашиглахад гол түлхүүр болсон арга хэмжээ юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ардчилсан төрт ёс төлөвшиж, эдийн засгийн хувьд зах зээлийн үндсэн гол зарчмууд хэрэгжиж эхэлсэн гэх мэтчилэн олон онцлох үйл явдлууд өрнөлөө. Хамгийн чухал нь эдгээр ололтуудаа баталгаажуулах хэрэгтэй”.