Смарт картны хэрэглээг хязгаарлажээ

2018-01-08 17:15
зүг

Их дээд сургууль, коллежийн оюутнуудын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих смарт картны хэрэглээг хязгаарлажээ. Хязгаарлалт энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-н хүртэл үргэлжилнэ. “Улаанбаатар смарт карт” компаниас энэхүү шийдвэрийнхээ хүрээнд бүх их дээд сургууль, коллежид албан бичиг хүргүүлсэн байна.