2018-01-08 17:041min01

Утааны эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв

hayan

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр (2018.01.08) хуваарийн дагуу хуралдсан. Өнөө өглөө Төрийн ордонд хуралдсан МАН-ын бүлэг хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгийн дарга Д.Хаянхярваа агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр “Үлдсэн нэг сар гаруйн хугацаанд утааны эсрэг дорвитой ажил хийж чадахгүй” гэдгээ хүлээн зөвшөөрч цаашид цогц арга хэмжээ авна гэдгээ онцоллоо.