Өмнөд Солонгост нэгэн эр халзан толгойноосоо болж шинэхэн ажилаасаа халагджээ. Гадаад үзэмжнээсээ болоод ажилд тэнцээгүй эр 2015 оны наймдугаар сард барилгын менежментийн нэгэн компанид ажилд орохоор анкет бөглөж бүх шалгуурт нь тэнцсэн аж. Хэд хоногийн дараа ажил олгогч түүнийг ажилд авсан тухай шийдвэрээ цуцалснаа мэдэгджээ.Компани түүнд тун ноцтой дутагдал байгаа учраас компанийн нүүр царай болж чадахгүй гэж тайлбарлажээ.
Энэ нь түүний халзан толгойноос болсон гэдгийг тэр сүүлд нь ойлгож, хүний эрхийн үндэсний комисст өөрийг нь ажилд авахаас татгалзсан компанийн эсрэг гомдол гаргасан байна. Тус байгууллагаас энэ нь ялихгүй зүйлээс болж хүний эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж дүгнэжээ.
1 comment
Гоё цэвэрхэн толгой байна шүү дээ. Монголд бол хэрэгтэй л толгой