Саудын Арабын нэгэн эмнэлэгт болсон үйл явдал дэлхий даяар дуулиан тарьж байна. Эмнэлгийн хэдэн сувилагчид халдвараас болж сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй нярай хүүхдээр тоглож, тэрхүү тоглоом шоглоомоо бичлэг болгон тавьжээ. Энэ бичлэг интернэтэд цацагдсан даруйд асуудал үүсгэж эхэлсэн байна.
Бичлэг дээр нэг сувилагч нярайн нүүрийг гараараа шахаж, янз бүрийн царайтай болгоход хамт байгаа сувилагчид нь инээлдэх аж. Тэр ч бүү хэл хүүхдийн зовхийг хуруугаараа дээшлүүлж, хөхрөлдөнө.
Цагдаа нар энэхүү бичлэгт оролцсон бүх сувилагчийн цаашид мэргэжлээрээ ажиллах эрхийг цуцалсан байна.
Хүүхдийн аав нь энэхүү бичлэгийг хараад шоконд орсон гэжээ. Энэ нярай 10 хоногийн турш эрчимт эмчилгээнд эмчлүүлж буй бөгөөд эмч, сувилагчид хүүхдээр нь ингэж тоглож байгаа гэж төсөөлөө ч үгүй гэжээ.
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=iwq1uZ4TTPM
2 comments
iim muuhai hymyys baih umaa haa saigui, nasaar ni ajilgui bolgoh heregtei
Юү нь инээдтэй байнаа.юү ч мэдэхгүй энэ муу амьтнаар тохуу хийж инээлдээд яасан эргүү хүүрнүүд вэ.шангаа хүртэж,болж