2018-01-08 14:451min00

БНСУ-руу нэвтрэхэд тусгай цаас өгдөг боллоо

shtab

БНСУ-руу зорчиход гадаад пасспорт дээр дардаг байсан штампыг сольж тусгай цаас өгдөг боллоо. Энэ оны нэгдүгээр сараас 31-н хүртэл ийнхүү орлуулснаар гаалиар нэвтрэх шалгалтын цаг багасна гэж үзжээ. Пёнчаны Өвлийн олимп болох гэж буйтай холбогдуулан БНСУ-ын хилээр нэвтрэх зорчигчдын тоо нэмэгдсэн учраас гаалийн шалгалтын цагийг богиносгохын тулд тус улсаас уг арга хэмжээг авч байгаа аж.