2018-01-05 10:191min01

Орон гэргүй эр нисэх онгоцны буудлаас хагас сая евро хулгайлжээ

buudal

Парист орон гэргүй нэгэн эр Шарль-де-Голийн нисэх онгоцны буудлаас өмнө нь тооцоолж байснаар 300 мяна бус, бараг хагас сая евро хулгайлжээ.

Энэ хэрэг хэд хоногийн өмнө гарсан байна. Нисэх онгоцны буудалд байрлах үнэт эдлэл хадгалах газарт дохиолол ажилласан байна. Цагдаа нар дохиоллын дагуу очиж шалгатал нэг хадгалах хайрцаг нь онгорхой байх бөгөөд дэргэд нь хэн ч байсангүй. Ингээд ажиглалтын камерыг шүүж үзтэл нэгэн эр бэлэн мөнгөний үйл ажиллагаа эрхэлдэг “Loomis” компанийн оффисын ойролцоо хогийн сав ухаж байгаа нь харагджээ. Энэ эр компанийн хаалгыг түгжээгүй байгааг гэнэт анзаарснаа хэдэн минутын дараа дүүрэн мөнгөтэй хоёр том уут барьсаар гарч иржээ.

Компаниас хохирлын хэмжээг тооцож, 300 мянга буюу 490 мянган евро байсан гэж тогтоосон байна. Өмнө нь хэвлэлүүдээр орон гэргүй тэр эрийг Шарль-де-Голийн нисэх онгоцны буудлаас 300 мянган евро авсан гэж мэдээлж байлаа.

Францын цагдаагийн газрын тогтоосноор мөнгө хулгайлсан этгээд нь Хойд Африкийн уугуул гэнэ. Тэр Бельги, эсвэл Европын өөр нэгэн улс руу явж, тэндээсээ эх орон руугаа буцсан байх магадлал өндөр байна.