Бүсгүй хүн бүрийн хувцсанд цагаан өнгийн хөхний даруулга ядаж нэг байгаа гэж бодож байна. Харамсалтай нь цагаан өнгийн даруулга угаалтын тоогоор шарлаж, өнгөө алддаг. Ингээд л хаях, эсвэл гэртээ өмсөхөөс өөр аргагүй болдог.
Тэгвэл цаашид хаяж, гэртээ өмсөх шаардлагагүй боллоо. Цагаан өнгийн даруулгыг гарын доорх материалаар 15-хан минутын дотор цайруулах боломжтой.
Дараах зүйлсийг бэлтгээрэй:
Хоолны 2 халбага давс
Хоолны 1 халбага сода
Хоолны 1 халбага угаалгын нунтаг
Түмпэндээ бүлээн ус хийнэ. Бүлээн усан дээрээ дээрх бэлдмэлээсээ хийж, сайтар хутгана. Ингээд хөхний даруулгаа усандаа 15 минут байлга. Хөхний даруулга гүн шарласан бол 30 минут байлгаж болно.
Дараа нь даруулгаа базаж аваад гараар угаагаарай. Даруулгаа хатаагчин дээр бус, тагтан дээр хатаавал эргэж шарлахгүй.