Их Британид Санта Клаус хэмээх тарган, хөгшин эр цаа бугаа хөлөглөн ирж, хүмүүст бэлэг өгдөг. Харин айл бүр түүнийг хүлээн жигнэмэг, бялуу, түүнчлэн сүү юм уу хатуу дарс бэлтгэж тавьдаг билээ. Цаа бугануудынх нь тухай луувангийн шүүс уудаг. Ийм хооллолт нь ашигтай юу?
Хатан хааны коллежийн захирал, профессор Хелен Стокс-Лампард эмнэлгийн практикт үүнийг хортой гэж үздэг. Үүнээс болж хэдэн зууны дотор Сантагийн эрүүл мэнд эрс муудна.
Магадгүй Санта архинд орж, нэг шөнийн дотор хэдэн сая бэлэг тараах, төөрөхгүй байх гэж ажлын ачааллаасаа болж мэдрэлийн ядаргаанд орж, бас нойргүй хононо. Үүнээс гадна Сантагийн буганууд замдаа Лаймын өвчний тээгчид болж, бөөстөхийг хэн ч үгүйсгэх аргагүй.
Хэт их хэмжээний бялуу нь таргалуулж мэднэ гэж үзэж байна. Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар зөвхөн Их Британид л гэхэд Сантаг хүлээж, 8,3 тэрбум орчим ккал илчлэгтэй 9 сая бялуу бэлдэж, дээрээс нь 16 сая хундага дарс бэлтгэн тавьдаг байна. Эмч Сантаг өвчтөн болж ирвэл хамгийн түрүүнд Шинэ ондоо спортоор түлхүү хичээллэж, бялуу, дарсыг хэт хэрэглэхгүй байхыг зөвлөх гэнэ.