2017 онд дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгө нэг их наяд доллараар өсчээ. Ийнхүү өнөөдрийн байдлаар тэдний нийт хөрөнгө 5,3 их наяд болсон байна. Энэхүү мэдээллийг тэрбумтнуудын хувийн рейтингээс иш татан 12 дугаар сарын 27-нд хэвлэлүүд мэдээлжээ.

Ялангуяа Топ-500-гийн нэгдүгээрт бичигдсэн “Amazon”-ы эзэн Жефф Безосын хөрөнгө хамгийн ихээр нэмэгдсэн байна. Түүний хөрөнгө 34 тэрбум доллараар нэмэгджээ. Безос энэ жил жагсаалтын тэргүүн байрт байнга ордог “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн байрыг булаасан юм.

Түүнчлэн энэ онд тэрбумтнуудын орлого өмнөх 2016 онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ. Ерөнхий үзүүлэлтээр харах юм бол тэд өдөрт дунджаар 2,7 тэрбум доллар олжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн