Өнөөдөр арванхоёрдугаар сарын 31-н. Баярын өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үйлчлэх журмын хүрээнд иргэдийн түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэж байна. Мөн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг 102 болон албаны 93021124 дугаарын утсуудаар хүлээн авч байна.