Хятадын эдийн засгийн хэмжээ 2032 онд АНУ-ын ДНБ-ийг давна. Энэ талаар Оросын Эдийн засаг, албаны судалгааны төвөөс мэдээлжээ. Үүнээс гадна Энэтхэг улс энэ онд Их Британи, Францыг гүйцэж, дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болох гэнэ. Харин XXI зууны хоёрдугаар хагасаас Энэтхэг улс дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болно гэж үзжээ. Түүнчлэн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар 25 жилийн дараа дэлхийн хамгийн том эдийн засагтай 10 улсын тоонд Өмнөд Солонгос, Индонез орно гэжээ.