2017-12-27 09:261min06

БНСУ-д монгол залуус нэгнийхээ аминд хүрчээ

bnsu

Сүүлийн жилүүдэд гадаад улс орнуудад сурч, хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарсаар байна.  Шинэ он гарахад хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд БНСУ-д ажиллаж амьдарч байсан монгол залуус шинэ жилээ тэмдэглэж байгаад нэгнийхээ аминд хүрсэн хэрэг энэ сарын 23-нд гарчээ. Тус улсын Илсан хотод монголчууд шинэ жилийн үдэшлэг зохиох үеэр  хоёр монгол залуу маргалдаж, ийм хэрэг үйлдсэн байна.

 Хэн ч анзаардаггүй атал гэмт хэргийн эхлэл болсон архидалтаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгааг цагдаагийн байгууллагаас болон тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас хүртэл сэрэмжлүүлэг гаргасаар байгаа юм.