АНУ-д 1955 оноос хойш хүүхдүүдийг Сантатай холбодог утас ажилладаг болсон. Энэ утсаар хүүхдүүд Сантатай ярьж, жилийн турш томоотой, сайн байсныхаа төлөө хувийн бэлгээ хүсдэг болсон.
Харин Зул сарын баярын өмнөхөн энэ утсаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп нар хүүхдүүдтэй ярьжээ.
Дональд Сантагийн дуу хоолойгоор хүүхдүүдийн хүслийн биелүүлнэ гэж амласан бол Мелания Цасан охин болж, хүүхдүүдийг Сантаг ирэхээс өмнө унтаарай гэж ятгажээ.
Мэдээж хүүхдүүд үнэн хэрэгтээ хэнтэй ярьж байгаагаа огт гадарлаагүй байна. Гэхдээ тэд утасны цаанаас харж болдог байсан бол өнөөх Цасан охин нь ийм үзэсгэлэнтэй тэргүүн хатагтай байжээ.
Улаан даашинз, гоёлын алаг шаахайтай Мелания буюу Цасан охин танд таалагдаж байна уу?