Гоо сайхны бүтээгдэхүүний ихэнх нь хуурамч байна

2017-03-17 15:201min2
2000

Дэлгүүрүүдэд худалдаалж буй  гоо сайхны бараа нь чанарын шаардлага хангахгүй болохыг илрүүлжээ.  Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хан-Уул дүүрэгт байрлах гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулдаг бөөний болон жижиглэн худалдааны цэг, гоо сайхны бараа үйлдвэрлэгч дөрвөн иргэн, зургаан аж ахуй нэгж байгууллагад урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ. Тус байгууллагаас энэ онд төлөвлөгөөнд баталсан удирдамжийн хүрээнд энэ шалгалтыг явуулхад ихэнх нь зөрчилтэй байжээ.

Зөрчил илэрсэн бараа бүтээгдэхүүнээс гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээгүй, дотоодын лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, чанар, аюулгүй байдал тодорхойгүй, анхдагч, хоёрдогч шатны савлалт нь шошгонд агуулагдах мэдээлэл дутуу, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааны тэмдэглэгээгүй, хуурамч бараа илэрсэн байна. Мөн худалдаа үйлчилгээний төв нь эрүүл ахуйн нөхцөл,  шаардлага хангахгүй, ажиллагсад нь мэргэжлийн үнэмлэхгүй, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нийтлэг дутагдал илэрсэн аж. Иймд улсын байцаагчын албан шаардлагаар дөрвөн байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар хүргүүлжээ. Тиймээс иргэд  арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн, болон хүчинтэй хугацаа,  хадгалах нөхцөл зэргийг сайтар шалгаж авахыг МХЕГ-аас  анхаарууллаа.

 

 

2 сэтгэгдэлтэй

  • Bi

    2017-03-18 09:07 at 09:07

    Ingeed shalgaad ilrvvlsen yum bol ner us ymar bvteegdehvvn gedgiig n zarlaach engeed l baraagaa zarhiin tuld hahuul bii bolj baigaashdee heden baitsaagch nariin amiig taglan

    Хариулах

  • unshigch

    2017-03-18 09:23 at 09:23

    Jamar muuhai jum be!! Huuramch baragar ard olno horduulj baih ch gej de. Bidend anhaarulsan MHGazar tod tomruunaar zarlamaar bna…

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй